БИЗНЕС
БОСГОХ - 13 ТОП ЗӨВЛӨГӨӨ
1.
Олон хүнд ядмагхан таалагдах юм хийснээс, цөөхөн хүнд галзуу таалагдах юм
хийсэн нь дээр.
2.
Супер хамтрагч сонго.
Стартап-ын
амжилт үүсгэн байгуулагчдынх нь ямар байхаас хамгийн ихээр хамааралтай байдаг.
3.
Хурдхан түмэнд ил гар.
Зах
зээлээ хурдхан эзлэхдээ биш, гол нь чамаас хүмүүс яг ямар бүтээгдэхүүн,
үйлчилгээг хүсээд байгааг ингэж байж л хөрсөндөө бууснаар нь мэдэж авдаг.
4.
Санаагаа баяжуул.
Стартап
бизнест ганц том, сайхан санаа бүхнийг шийдэх юм шигээр ойлгох нь маш том алдаа
болдог. Шилдэг санаанууд олон янзын туршилт, шатлалтай сайжруулалтын замаар
төрдөг.
5.
Хэрэглэгчдээ ойлго.
Чиний
бизнесийн чадал хоёр л юмаар хэмжигдэнэ; Хэрэглэгчдийн чинь тоо, тэдний
амьдралд хүргэж буй чиний хувь нэмэр. Тэднийг сайтар ойлгож байж л энэ хоёр
зүйл дээр чи амжилт олно.
6.
Хэрэглэгчдийгээ гайхтал нь сайхан харилцаатай бай.
Ингэснээр
чи харилцаандаа сулхан анхаардаг монополиудыг далаар нь тавих болно. Мөн чи
хэрэглэгчдээ найз шиг нь ойлгодог сайн байхад тустай.
7.
Бизнесийнхээ гол хэмжүүрүүд дээр төвлөр.
Хэрвээ
чи хэрэглэгчдийнхээ тоог өсгөмөөр байгаа бол ханан дээрээ том цас гаргаж
наагаад өдөр болгон тэр тоогоо тэмдэглэж эхэл.
8. Маш
бага зардалтай бай.
Гарааны
бизнесүүдийн дампуурлын хамгийн түгээмэл шалтгаан бол мөнгөгүй болох байдаг.
9.
Гоймонгийн мөнгөний ашиг хурдхан хий.
Стартап-ууд
үйл ажиллагааны зардлаа дөнгөж нөхсөн орлого олдог байхыг "Бэлэн
гоймонгийн мөнгөө олох" гэж ярьдаг. Ийм хэмжээнд хүрч авах нь чиний
инвесторуудтайгаа харьцах харьцааг эрс өөрчилж, чиний талд хүчийг өгдгөөрөө
илүү чухал байдаг.
10.
Битгий сатаар.
Стартап-уудад
гол мөнгө хийх бүтээгдэхүүндээ анхаарахгүй, өөр олон юманд сатаарах явдал бол
хамгийн хортой зүйл юм.
11.
Битгий нялцгай бай.
Бизнесүүд
нэг бол тэнэг хүнээр удирдуулж, эсвэл ухаантай удирдагч нь сэтгэлийн
тэнхээгүйгээс болж унацгаадаг. Бизнес хийж байхад маш хүнд сэтгэл зүйн ачаа
бууж ирдэг.
12.
Битгий бууж өг.
Чи
зүгээр л бууж өгөхгүй байснаараа санаанд оромгүйгээр хол явах болно.
13.
Нэг юманд хэтэрхий бүү найд.
Ганц
том гэрээ бүтэхээр бүх юм сайхан болно гэсэн сэтгэлгээ бизнест хамгийн том аюул
болдог.
Та манай сайттай холбоотой болон шинэ зөвлөгөө ороход мэдээлэл авах
© Cpower 2025 | All Rights Reserved
Add a comment
By using form u agree with the message sorage, you can contact us directly now